Гурвалжингийн гүүрний нэг урсгалын замыг хаалаа
2011.09.19

Гурвалжингийн гүүрний нэг урсгалын замыг хаалаа

Гурвалжингийн гүүр
ТОВЧХОН
  • Энэ ажлын хүрээнд Саппорогийн аюулгүйн тойргоос "Вагнер Ази"-ийн уулзвар хүртэлх нэг км замын баруун урсгалын хөдөлгөөнийг хаасан юм.
Гурвалжингийн гүүрний нэг урсгалын замыг өнгөрсөн бямба гаригаас эхлэн засаж байна. Энэ ажлын хүрээнд  Саппорогийн аюулгүйн тойргоос "Вагнер Ази"-ийн уулзвар хүртэлх нэг км замын баруун урсгалын хөдөлгөөнийг хаасан юм. Тодруулбал, Гурвалжингийн гүүр давах хэсгийг хааж, зүүн урсгалыг сөрөг хөдөлгөөнд оруулаад байна. Уг замыг  ирэх долоо хоногийн даваа гараг буюу есдүгээр сарын 26-нд нээх юм.
Нийслэлд өнөөдрийн байдлаар зам засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. Төлөвлөсөн хугацаанаасаа арай оройтож байгаа зам засварын ажил ирэх сарын сүүлчээр дуусах юм.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.