Ирэх жил 6000 ажлын байр шинээр нэмэгдэнэ
2011.09.21

Ирэх жил 6000 ажлын байр шинээр нэмэгдэнэ

Ажиллах хүч үү? Ажлын байр уу? хөдөлмөрийн чуулган 2011
ТОВЧХОН
  • “ Ажиллах хүч үү? Ажлын байр уу? хөдөлмөрийн чуулган 2011”-ыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.
  • Нийслэлийн хөдөлмөрийн газраас хөдөлмөрийн бирж, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг ажиллуулж оны эхний хагаст цагийн ажилд 12700 нийтийг хамарсан ажилд 11600 гаруй оюутнууд хамрагдсан гэсэн тоо баримтыг гаргажээ.
Монгол Улсын засгийн газар, Нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны байгуулсан 2010-2012 оны  хамтын хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд ажил олгогч эзэд, иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор “ Ажиллах хүч үү? Ажлын байр уу?  хөдөлмөрийн чуулган 2011” –ыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа Нийслэлийн Засаг даргын орлогч Цогзолмаа хэлэхдээ: Энэ үйл ажиллагаагаа жилийн дараа эргээд харахад бодит үр дүн гараасай гэдэг зорилтын хүрээнд үйл ажиллагаа эхлүүлсэн. Ингэснээр 3 талт гэрээ байгуулсан.  Бид 3 дахь жилдээ улсын төсвөөс гадна нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөнөөс тодорхой төсвийг хуваарилан ажиллаж байна. Ажлын байрны тоо, зуучилж ажилд орсон хүний тоо, улмаар иргэдийн амжиргааны түвшин цалингаас хамаарч хэр дээшилж байгаа талаар анхаарч ажиллаж байна. Нийслэлийн засаг даргын санаачилгаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн  газрын оролцоотойгоор зорьж хийсэн томоохон ажил бол ажилгүй иргэдийн тоог гаргаж ирсэн явдал. 9 дүгээр сарын байдлаар 25900 орчим ажилгүй иргэдийг тогтмол цалинтай ажлын байранд оруулж өгсөн. Үүнээс 15000 иргэн Түр ажлын байртай байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад байнгын ажлын байр 53% иар нэмэгдсэн. Өшөө цаана нь 24000 ажлын байр байгаа гэдэг судалгаа байна гэв.

Нийслэлийн хөдөлмөрийн газраас хөдөлмөрийн бирж, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг ажиллуулж оны эхний  хагаст цагийн ажилд 12700 нийтийг хамарсан ажилд 11600 гаруй оюутнууд хамрагдсан гэсэн тоо баримтыг гаргажээ. Түүнчлэн нийслэлд ажлын байр нэмэгдүүлэх,  эдийн засгийн зарим салбарын өсөлтийн үр дүнд ажлын хэсгүүдэд ажил олгогчдын гаргасан судалгаагаар ажил захиалагчдын тоо 16626 болж шинээр 16905 ажлын байр бий болсон байна. Нийслэлд амьдарч буй хүн амын 60% нь хөдөлмөрийн насны хүмүүс байгаа гэдийг энд дурьдсан. Уг тоо ойрын хугацаанд ч гэсэн хадгалагдана гэж үзэж байгаа. Ойрын нэг жилд 6000 орчим ажлын байр шинээр бий болохоос 2000 үйлчилгээ, 2000 худалдаа 560 нь барилгын салбарт байгаа юм.
Эх сурвалж
Ulaanbaatar.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.