Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал
2011.09.21

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал


aylal-juulchlal-3























Жуулчдын амрах газар
ТОВЧХОН
  • Аялал жуулчлалын салбарын орлого 222 сая ам.доллар болжээ.
  • 2010 онд Монгол Улсын аялал жуулчлалын төлөөлөгчөөр БНСУ, БНХАУ, Голланд, ОХУ-ын Эрхүү муж, Франц зэрэг улсад таван төлөөлөгч шинээр томилогдон, гэрээ байгуулан ажиллаж байна.
2010 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 340 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 64 нь 1-5 одны зэрэглэлтэй, 360 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 нь 1-2 цэцгийн зэрэглэлтэй байна. 2010 оны байдлаар од, цэцгийн зэрэглэлтэй зочид буудал, жуулчны баазын эзлэх хувь хэмжээ 10 орчим хувьтай байна.

2010 оны байдлаар аялал жуулчлалын салбар тогтмол болон улирлын шинжтэй 18 мянга орчим ажлын байр бий болгож байна. Аялал жуулчлалын салбарын орлого 222 сая ам.доллар болжээ. 2011 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын хилээр 418 мянган гадаадын зорчигч орж ирсний 334 мянга нь Монголд жуулчлах зорилгоор зочилжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7%-иар өссөн үзүүлэлт юм.

Монгол Улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарынхан дэлхийд томоохонд тооцогддог Германы Ай Ти Би, Английн Дабль Ю Ти Эм, Японы ЖАТА, Солонгосын КОЙКА аялал жуулчлалын үзэсгэлэнд жил бүр тогтмол оролцож, эх орноо сурталчилж байна.

2010 онд Монгол Улсын аялал жуулчлалын төлөөлөгчөөр БНСУ, БНХАУ, Голланд, ОХУ-ын Эрхүү муж, Франц зэрэг улсад таван төлөөлөгч шинээр томилогдон, гэрээ байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж
БОАЖЯ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.