500 км-ээс холоос суралцдаг оюутанд замын зардлын тал хувийг олгодог
2011.09.21

500 км-ээс холоос суралцдаг оюутанд замын зардлын тал хувийг олгодог

Оюутнууд
ТОВЧХОН
  • Тухайлбал оюутан нэг талын замын зардалд 100 мянган төгрөгөөр зорчсон бол 50 хувь буюу 50000 төгрөгийг төрийн сангаас нөхөн олгодог.
Манай улс 170 гаруй мянган оюутантай. Тэдэнд сургалтын тэтгэлэг, нийтийн тээврээр үнэгүй зорчих зэрэг эрхийг төрөөс олгодог билээ. Мөн сургалтын “Төрийн сан”-гаас 500 км-ээс илүү зам туулан ирж, суралцаж байгаа оюутанд замын зардлын тал хувийг нь олгодог.

Тухайлбал оюутан нэг талын замын зардалд 100 мянган төгрөгөөр зорчсон бол 50 хувь буюу 50000 төгрөгийг төрийн сангаас нөхөн олгодог.
Үүнд хамрагдахад  орон нутаг явсан замын зардлыг нотлох бичиг баримт, оюутны болон иргэний үнэмлэх нотолгоо болдог. Хамгийн гол  нь хөдөө орон нутгаас суралцаж  байгаа оюутнууд ямар автобус унаагаар зорчсон талаарх мэдээллээ “Төрийн сан”-д үнэн зөв өгөх шаардлагатай юм.

Сургалтын “Төрийн сан”-гаас 2007-2010 онд жил бүр 11 мянга орчим суралцагчид 371 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэсэн судалгаа байдаг байна.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.