УИХ-ын дарга захирамж гаргаж, намрын чуулганаар хэлэлцэх  асуудлын дарааллыг тогтоолоо
2011.09.22

УИХ-ын дарга захирамж гаргаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо

ТОВЧХОН
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр 103 тоот захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.

Уг захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосон байна. Үүнд:

  • Компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
  • Төсвийн тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
  • Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
  • Шүүхийн тухай багц хуулийн төсөл
  • Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, “Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • “Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Бусад.

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Улсын Их Хурлын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар заажээ. Мөн Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газарт даалгасан байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.