"CHINADAILY" С.Баярын үгийг онцлов
2011.09.23

"CHINADAILY" С.Баярын үгийг онцлов

Зүүн хойд Азийн улс орнууд "Олон улсын энх тайвны өдөр"-ийг 30 дахь жилдээ тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэхүү өдрийг тохиолдуулан Хятадын Шэньян хотноо Хятад, Япон, ОХУ, Монгол, Хойд Солонгосын 250 гаруй төлөөлөгчид чуулсан юм. Эл уулзалтын хэлэлцэх асуудалд Хойд Солонгост болж буй өлсгөлөн, цөмийн зургаан талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх тухай, Хятад, Японд болж буй хар салхи, үер зэрэг асуудлууд багтжээ. Уулзалт анх удаа Бээжингээс өөр хотод болж байгаа нь учиртай юм. Хятадын зүүн хойд Ляонин мужийн төв Шэньян хот нь 1931-1945 оны Японы зүүн Ази дахь цэргийн түрэмгийллийн эхний бай болсон юм. Манай улсаас Ерөнхий сайд асан Санжаагийн Баяр уг уулзалтад оролцсон. Хятадын мэдээллийн томоохон агентлаг "Chinadaily" түүний хэлсэн үгийг онцлон бичжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.