Сувилалд эмчлүүлэх тусламж үйлчилгээний зардлыг нэмжээ
2011.09.26

Сувилалд эмчлүүлэх тусламж үйлчилгээний зардлыг нэмжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
ТОВЧХОН

Монгол улсын хуульд заасны дагуу нийгмийн даатгалд хамрагддаг Тахир дутуу иргэд сувилалд хөнгөлөлттэй сувилуулах эрхтэй байдаг. Үүний дагуу Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн тогтоолоор тусламж үйлчилгээний зардлын хэмжээг шинэчлэн баталжээ.

Энэхүү шийдвэрээр тахир дутуу иргэд, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 1 ор хоногт 11000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал авдаг байсан бол өнгөрсөн долдугаар сараас 1 ор хоногийн 18000 төгрөгийн зардал гаргуулан авах эрхтэй боллоо.

Мөн тусгай сувиллуудын орны тоог нэмэгдүүлэхээр болсон байна. Энэ арга хэмжээний үр дүнд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллуудын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд сайжирч,  даатгуулагчид чанартай үйлчилгээ хүртэх  боломжтой болж байгаа юм.

 

Тахир дутуу иргэдийн сувилуулж болох тусгай сувиллуудын нэрс

Сувиллын газрын нэр

Орны тоо

1 ор хоногийн хувьсах зардлын хэмжээ /төгрөг/

Дундаж ор хоног

Жилд сувилуулах хүний тоо

1

Дархан-Уул аймгийн “Тулга” сувилал

35

18 000

12

828

2

Дархан-Уул аймгийн “Да-Оюут” сувилал

40

18 000

12

947

3

Орхон аймгийн “Эрдэнэт” сувилал

31

18 000

12

734

4

“Багануур” сувилал

40

18 000

12

947

5

ХНМӨСҮТ-ийн “Агаар” сувилал

45

18 000

12

1065

6

Улсын үйлчилгээтэй рашаан сувиллууд

25

18 000

12

592

 

Нийт дүн

216

 

 

5112

 

Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.