Хүнсний гол нэрийн барааны үнэ буурсан байна
2011.09.27

Хүнсний гол нэрийн барааны үнэ буурсан байна

Хүнсний гол нэрийн бараа
ТОВЧХОН
  • Хүнсний гол нэрийн барааны үнэ 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.8 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.7 хувиар буурсан байна.
2011 оны 9-р сарын 21-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.8 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.7 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ өмнөх 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад ямааны махны үнэ 0.6 хувиар өссөн бол, хонины махны үнэ 0.9-3.5 хувь, үхрийн махны үнэ 2.6-3.5 хувь, адууны махны үнэ 1.5 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад ямааны махны үнэ 0.6 хувиар өссөн бол, хонины махны үнэ 5.3-6.5 хувь, үхрийн махны үнэ 2.8-4.6 хувь, адууны махны үнэ 1.4 хувиар буурчээ.

2011 оны 9-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4213 төгрөг, үхрийн мах /ястай/ -4625 төгрөг, ямааны мах-3280 төгрөг, адууны мах-3633 төгрөг, хонины цул мах- 4283 төгрөг, үхрийн цул мах- 5175 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ өмнөх 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай 2-р зэргийн гурилын үнэ 2.5 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, савласан дээд гурилын үнэ 0.8 хувь, орос дээд гурилын үнэ 0.9 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байлаа.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай 2-р зэргийн гурил 2.5 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ 1.3 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байна.
Эх сурвалж
Үндэсний статистикийн газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.