9000 гаруй гараашийг буулгахаар болжээ.
2011.09.27

9000 гаруй гараашийг буулгахаар болжээ.

Эмх замбараагүй гараашуудыг буулгана
ТОВЧХОН
  • Энэ ажлын хүрээнд нийслэлийн газрын албаны даргаар ахлуулсан баг ажиллаж одоогоор нийслэлд 10 мянга орчим гарааш байгааг тогтоожээ.
Нийслэлийн хэмжээнд байгаа эмх замбараагүй барьсан гараашийг буулгаж шинэ цогц шийдэлтэй олон давхар гарааш барихаар болсон билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн газрын албаны даргаар ахлуулсан баг ажиллаж одоогоор нийслэлд 10 мянга орчим гарааш байгааг тогтоожээ. Эдгээр гараашийн 10-н хувь нь зөвшөөрөлтэй, үлдсэн 9000 гаруй нь огт зөвшөөрөлгүй байжээ. Үүний дагуу  Баянгол дүүргийн 10 хорооны 504, Баянзүрх дүүргийн таван хорооны нутагт байгаа 189, Сонгинохайрхан дүүргийн дөрвөн хорооны 62, Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны 155, Чингэлтэй дүүргийн  хоёр хорооны 79, Хан-Уул дүүргийн  таван хорооны 35 гараашийг буулгахаар болсон байна.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.