Дэд бүтцийн салбарт хамтарч ажиллана гэв
2011.09.29

Дэд бүтцийн салбарт хамтарч ажиллана гэв

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Грегори Гөүлд хок нар ярилцаж байгаа нь
ТОВЧХОН
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр , Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Грегори Гөүлд хокийг хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр , Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Грегори Гөүлд хокийг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны хувьд 2010 оны наймдугаар сард Канадын Элчин сайд жуух бичиг барьснаар Монгол, Канадын харилцаа шинэ шатанд гарах нөхцөл бүрджээ.
“Нийслэлийн Засаг дарга жил бүр бусад орны Элчин сайдуудыг хүлээн авч уулздаг уламжлалтай.  Улаанбаатар хотын хувьд ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлыг төсөл болгон гаргаж хөрөнгө оруулагчдад танилцуулдаг. Энэ жил нийт 44 төсөл хэрэгжихээс  90 хувь нь дэд бүтцийг хөгжүүлэх салбарт чиглэсэн. Тиймээс энэ салбарт ажиллах хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх нь ойлгомжтой байна”  хэмээн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хэлэв.

Ж.Грегори “Хоёр орны хувьд адил зүйл байна. Хүн амын  дийлэнх нь хотдоо төвлөрсөн ч дэд бүтцийн хөгжил сул байна. Тиймээс  энэ салбарт хамтран ажиллаж харилцан туршлага солилцох боломж бий” хэмээв. Уулзалтын төгсгөлд нь  ноён Ж.Грегори Гөүлдхок  цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л чадлаа дайлчилна гэдгээ уламжилсан. Элчин сайд Ж.Грегорийн өмнө нь Тайланд, АНУ, Австрали зэрэг улсад ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Монгол Улсад сүүлийн нэг жил амьдарч байгаа бөгөөд эдийн засаг хурдацтай өсөж байгаа Монгол орны талаар сэтгэгдэл өндөр байгаагаа уламжилсан юм.
Эх сурвалж
Ulaanbaatar.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.