Монгол банкнаас ‘’Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл’’-ийг өргөн барив
2011.09.30

Монгол банкнаас ‘’Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл’’-ийг өргөн барив

ТОВЧХОН
УИХ-ын даргад энэ долоо хоногт Монгол банкнаас ''Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл''-ийг боловсруулан өргөн барив. Монгол Улсын макро эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, явж буй зүг хандлагыг дараах гол үзүүлэлтүүдийн байдлаас дүгнэж болно. Эдийн засаг 2011 оны эхний хагас жилд 14.3 хувьд хүрч өссөн нь өмнө нь гарч байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Мөн жилээр тооцсон инфляци 2011 оны 8 дугаар сарын эцсийн Байдлаар 9.9 хувьд хүрсэн нь энэ оны зорилтот түвшин дотор байгаа ч хүнс, шатахууныг хасч тооцсон суурь инфляци сүүлийн 6 сарын турш тасралтгүй өссөн болохыг Монгол банкнаас хэлж байв. Эдийн засгийн өсөлттэй байгаа энэ цаг үед өсөлтийн хурдыг нарийвчлан тодорхойлж, макро түвшний бодлогыг зөв тодорхойлохын чухлыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төв банкны удирдлагад сануулав.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.