Цэргийн тэтгэврийн хуульд өөрчлөлт оруулна
2011.09.30

Цэргийн тэтгэврийн хуульд өөрчлөлт оруулна

ТОВЧХОН

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Батбаяр болон нэр бүхий гишүүд ''Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль''-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Энэхүү хуулийн төсөлд онцлохдоо, ‘’Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль''-ийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.

19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заасан. Гэтэл 2000 оноос өмнө цэргийн тэтгэврээ тогтоолгосон 5165 иргэнд энэ заалт хамаарахгүй байгаад харамсаж буй талаар цэргийн тэтгэвэрт гарсан иргэдээс төр захиргааны холбогдох байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж байгаа боловч шийдэгдэхгүй байсаар байна.’’ гэж онцолсон байна. иймээс хуулийн төсөл өргөн барьснаар цэргийн албан хаагчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой болохыг хуулийн төсөл өргөн барьсан гишүүд хэлж байв.

 

Улсын хэмжээнд жилд 17000, сард 1510, хоногт 47-48, цагт 2 тэтгэвэр авагч нас эцэслэж байна гэсэн статистик тоо баримт байна. Түүний дотроос цэргийн тэтгэвэр тэтгэмж авагч иргэдийн нийт тоо 14009 байгаа нь жил, сар тутамд хэдэн цэргийн тэтгэвэр, тэтгэмж авагч төр засгийн шийдвэрийг найдан хүлээсээр хорвоог орхиж байгаа учир цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

 

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.