БНСУ-д ажиллах хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
2011.10.03

БНСУ-д ажиллах хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд
ТОВЧХОН
  • Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн 5100 иргэн үзлэгт хамрагдах юм.
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн 5100 иргэн үзлэгт хамрагдах юм.

Шалгалтад тэнцсэн иргэд www.hudulmur.mn цахим хуудсаас өөрсдийн бүртгэлийн дугаарын дагуу Шастиний нэрэмжит төв эмнэлэг, ЭМШУИС-ийн Био анагаахын сургууль, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, "Өнөр Үжин" болон "Нюс'' лабораторит шинжилгээ өгөх юм.

Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахдаа өлөн байх, шээсээ цэвэр саванд хийж авчрах, шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг амттан болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Мөн гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх, бүртгэлийн шар хуудас, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж төлсөн баримт /45000 төгрөг/, хоёр хувь цээж зурагтайгаа ирэх юм.
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.