Аравдугаар сарын 23-наас өмнө 60 гэрлийн шитийг төвлөрсөн удирдлагын системд холбоно
2011.10.04

Аравдугаар сарын 23-наас өмнө 60 гэрлийн шитийг төвлөрсөн удирдлагын системд холбоно

ШУА-ийнханы боловсруулсан Тулга систем нь googlemap дээр загварчлагдсан, удирдах, хянах үүрэгтэй.
ТОВЧХОН
  • Туршилтын журмаар хоёр дүүргийн 13 гэрлийн шийдийг төвлөрсөн удирдлагын системд холбоод байна.
  • Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянга орчим гэрэлтүүлэгч, гэрлийн цэг байна.
  • Барилгын фасадны гэрэл, байгууллагын орчны гэрэл, ногоон байгууламжийн цогцолборын гэрлийг цогцоор нь нийслэлийн гэрэлтүүлэгт хамруулан авч үздэг.

2008 оны тооцоогоор Нийслэлийн гэрэлтүүлгийг иж бүрнээр шийдэхэд ойрын хугацаанд 27 хүртэл тэрбум төгрөг зарцуулагдах шаардлагатай гэж гарчээ. "Энэ их хөрөнгийг хэмнэх, асуудалтай буй зүйлийг техник, технологийн шийдлийг нэвтрүүлсэн үү" гэсэн асуултанд Улаанбаатар хотын ЗАА-ны гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат хариултаас хүслээ.

ubsambarqqqqq"Өнгөрсөн онд хотын төвлөрсөн удирдлагын системийг яаж хийх вэ гэсэн асуудлаар НЗАА, ШУТИС, ХХЗХ, ШУА болон гэрэлтүүлгийн хувийн компаниудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын системийг ШУА-д хариуцуулан хийлгэхээр болсон. Туршилтын журмаар хоёр дүүргийн 13 гэрлийн шийдийг төвлөрсөн удирдлагын системд холбоод байна. Нэг серверийг манайд байрлуулж өгсөн, бид хянадаг. Энэ жилдээ багтаан нэмж 60 шийдийг төвлөрсөн удирдлагын системд холбоно." гэсэн шийдвэртэй мэдээллийг өгсөн юм. 

Нүдэнд харагдахуйц ажил хийх гол үүрэгтэй газар бол ШУА-ийн информатикийн хүрээлэнгийхэн юм. Тэд Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын "Тулга" системийг боловруулсан байна. Нийслэлийн гэрэлтүүлгийг автоматжуулах хариуцлагатай ажлыг голлон гүйцэтгэх үүрэгтэй.

Хотын гэрэлтүүлэг 5 жилийн өмнөхөөс 3 дахин нэмэгдсэн

gerel3Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянга орчим гэрэлтүүлэгч, гэрлийн цэг байна. Шилжилтийн үеийн хүнд байдлын нөлөөгөөр 1995 он гэхэд нийслэлийн гэрэлтүүлэг 20 орчим хувьтай байсан бөгөөд энэ үеэс "Хотын гэрэлтүүлэг" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийг гэрэлтүүлэх ажил эрчимтэй явагдаж 2006 он хүртэл 6000 орчим гэрэлтүүлэгч, гэрлийн цэгтэй болжээ. Одоо энэ тоо 3 дахин нэмэгдсэн гэж гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн мэдээллээ. Гэсэн ч алдаг, оног гэрэлтүүлэг хэвээрээ л байна гэхэд Улаанбаатар хотын ЗАА-ны гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат дараах тайлбарыг өглөө.

"Хөрөнгө оруулалтын хүрэлцээгүй байдал, хотын гэрэлтүүлгийн шугам сүлжээний хулгай, засвар үйлчилгээний урсгал зардал, хяналт сул байгаа зэрэг асуудлаас болж нийслэлийн гэрэлтүүлэг иргэдийн сэтгэлд нийцэх хэмжээнд хүрээгүй байна.Тэрнээс биш хотын гэрэлтүүлгийг гараар асаахгүй байгаа.

gerelНийслэлийн гэрэлтүүлэг гэхээр зөвхөн гудамж, замын гэж ойлгодог. Тэгвэл үүнээс гадна барилгын фасадны гэрэл, байгууллагын орчны гэрэл, ногоон байгууламжийн цогцолборын гэрлийг цогцоор нь нийслэлийн гэрэлтүүлэгт хамруулан авч үздэг. Гэрэлтүүлгийн гол шалгуур нь эрчим хүчний хэмнэлт, гэрэлтүүлгийн хүчин чадал, шинэ техник технологи гэсэн үндсэн гурван зүйл байдаг. /

Нийслэлийн гэрэлтүүлгийг Цахилгаан тээвэр, Гэрлэн чимэглэл компаниуд хариуцдаг байсан бол өнгөрсөн жилээс дүүрэг тус бүрт гэрэлтүүлэг хариуцсан мэргэжлийн байгууллагыг ажиллуулах болсон байна. Эдгээр байгууллага нийслэлийн хэмжээнд байдаг Timer системийг ашиглан гэрлийн 400 шкафад очиж цагийн хуваарийн дагуу асааж, унтраах цагийг тохируулгыг хийдэг байна. Ингэж явсаар анх тохируулж эхэлсэн газарт нэг сарын дараа дахин цагийн тохиргоо хийгддэг.

Гэрлийг асаж, унтрах цагийн тохиргоог бүрэн автоматжуулаагүй байгаагаас болж улирлын чанартай цагийн өөрчлөлт гэрэл бүрт үйлчлэхгүй, зарим тохиолдолд гэгээтэй байхад ассан байдаг нь үүнтэй холбоотой. Тэгвэл гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд энэ бүх шийдийг оруулснаар нийслэлийн гэрэлтүүлэг бүрэн автоматжина. Хэзээ бүрэн автоматжих нь одоогоор тодорхойгүй байна.
Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.