УЕПГ-аас зарим аймгуудын прокурорын газарт шалгалт хийж байна
2011.10.04

УЕПГ-аас зарим аймгуудын прокурорын газарт шалгалт хийж байна

ТОВЧХОН

Улсын Ерөнхий Прокурорын газраас орон нутгийн прокурорын газруудад “шалган туслах ажил” гүйцэтгэх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, төлөвлөгөөт шалгалтыг Увс аймгийн прокурорын газарт Улсын Ерөнхий Прокурорын орлогч Ц.Бямбацогт, Дархан-уул аймгийн прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын Ерөнхий прокурорын туслах Г.Эрдэнэбат, Хэнтий аймгийн прокурорын газарт Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын Ерөнхий прокурорын туслах Л.Болд, Өмнөговь аймгийн прокурорын газарт Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат нараар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж байна.

Уг шалгалтын зорилго нь: Прокурорын байгууллагын тухай болон бусад хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, даалгавар, зааврын хэрэгжилтийн байдал, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хяналтын ажилд гарч буй зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг судлах замаар шалгаж дүгнэлт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх явдал юм.

Шалгалтын дүнг "Төв орон нутгийн прокурорын газрыг иж бүрэн шалган туслах аргачилсан заавар"-ын 5-д заасны дагуу гаргаж, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж, шалган туслах ажлын мөрөөр цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрлэх юм байна.

 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.