Энэ онд Маршалын гүүр, Олимпийн гудамж орчимд LED гэрэл байрлуулна
2011.10.04

Энэ онд Маршалын гүүр, Олимпийн гудамж орчимд LED гэрэл байрлуулна

БНХАУ-ын Foshan Caihong гудамжны LED гэрэлтүүлэг. Манай нийслэл ч удахгүй ингэж гэрэлтэх биз ээ
ТОВЧХОН
  • Натри гэрэлнээс зардал өндөр ч ажиллах цаг, гэрэлтүүлэх чадамж, байгаль орчны нөлөөлөл багатай
  • Натри гэрэл 20 мянган цаг, LED гэрэл 50 мянган цаг гэрэлтдэг.

Нийслэлийн гэрэлтүүлэгт гарч буй өөр нэг дэвшил LED гэрэл юм. 2008 оноос LED гэрлийг Улаанбаатар хотод туршиж эхэлсэн байна. ЭМШУИС-ийн явган хүн явах замын хэсэгт,Японы элчин сайдын яам руу явах хэсэгт, Нарны замын тодорхой хэсгүүдэд, Зүүн салаа явах замд, КТМС явах замын хойд хэсэгт, Хайлааст явах зам дагуу байрлуулжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нийслэлийн гэрэлтүүлэгтээ LED гэрлийг шийдэж байгаа бөгөөд Европын зарим орнууд зуун хувь энэ гэрлийг нэвтрүүлсэн бол ОХУ-аас иж бүрэн байдлаар LED гэрэл нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Дэлхийн жишигтэй уялдуулан Нийслэлийн захирагчаас хотын гэрэлтүүлгийг хэсэгчлэн LED гэрэл байрлуулах, солих ажлыг үүрэг болгосон байна.

Натри гэрэлнээс зардал өндөр ч ажиллах цаг, гэрэлтүүлэх чадамж, байгаль орчны нөлөөлөл багатай учраас Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ онд шинээр Маршалын гүүр, Олимпийн гудамж гэх зэргээр LED гэрэл нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Натри гэрэл 20 мянган цаг, LED гэрэл 50 мянган цаг гэрэлтдэг. Харин гэр хороололд шинээр болон засвар үйлчилгээ хийгдэхэд натри гэрэл тавигдаж байна, цаашид ч тавигдана. Огт гэрэлтүүлэг шийдээгүй газарт гэрэлтүүлэг шийдэх хөрөнгө дараа жилийн төсөвт суугдана.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.