УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Санаа зөв бол заяа зөв” гэж хэлэх дуртай
2011.10.05

УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Санаа зөв бол заяа зөв” гэж хэлэх дуртай

Манай сонин энэ удаагийн «Өглөөний хүн»-ээр УИХ-ын гишүүн Яйчилын Батсуурийг урьж оролцууллаа. УИХ-ын гишүүн Я.Батсуурь 07.00 цагт сэрдэг уламжлалтай. Ингээд өглөөнийхөө ундыг уучихаад, 08:30 цагт Төрийн ордон дахь ажил дээрээ хүрэлцэн ирдэг. Өрөөндөө ороод, улс оронд болон дэлхий дахинд болж буй үйл явдлын талаарх мэдээлэл, өдөр тутмын сонин уншихаас ажлаа эхлүүлдэг гэнэ. Энэ хугацаанд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын ажил, тойргийн иргэдийн захидал хүсэлттэй танилцаж, хариулт өгөх зэргээр зав зайгаар тун бага байдаг аж. Харин 13:00-14:00 цагийн үед үдийн цайгаа уудаг байна. Үдээс хойш УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгийн хурал, нэгдсэн чуулганд оролцох, хэлцэж буй асуудлаар санал дүгнэлт боловсруулах зэрэг ажилтай байдаг. Энэ мэтчилэн ар араасаа ундрах их ажлын дараагаар 19:00-20:00 цагийн үед гэртээ харьдаг. Гэртээ ирчихээд номын сандаа суух, тухайн өдрийн мэдээллийг телевизээр үзэх зэргээр оройн өнгөрүүлээд үдшийн 23:00-24:00 цагийн хооронд унтдаг гэсэн шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.