Нийслэлийн айл бүр өрхийн дэвтэртэй болно
2011.10.05

Нийслэлийн айл бүр өрхийн дэвтэртэй болно

Нийслэл хот
ТОВЧХОН
  • Нийслэлийн нөөцийн сангаас 60 сая төгрөг гаргаж хэвлүүлэх өрхийн дэвтэрт тухайн айлын гишүүн бүрийн төрсөн он сар өдөр, нас хүйс гэх мэтчилэн нарийн мэдээлэл оруулж тэмдэглэх аж.
НЗДТГ-аас нийслэлийн бүх айлыг өрхийн дэвтэртэй болгохоор шийджээ. Энэ нь ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад дөхмөөс гадна Хүн ам, орон сууцны тооллогын дүн мэдээг батлах зорилготой гэнэ. Нийслэлийн нөөцийн сангаас 60 сая төгрөг гаргаж хэвлүүлэх өрхийн дэвтэрт тухайн айлын гишүүн бүрийн төрсөн он сар өдөр, нас хүйс гэх мэтчилэн нарийн мэдээлэл оруулж тэмдэглэх аж. Ирэх сараас өрхийн дэвтрийг айл бүрт хүргэхийн тулд энэ сард хороодын болон хэсгийн ахлагч нарыг сургалтад хамруулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа гэдгийг НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан хэллээ. Уг нь 2006 онд айл бүрт ийм дэвтэр нээсэн хэдий ч шилжилт хөдөлгөөн хийсэн, хүүхэд нь тусдаа гарсан зэрэг зүйл байгаа учраас дахин шинээр нээхээр болжээ. Харин иргэд дэвтрээ авахын тулд хороондоо хандах ёстой юм.
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.