2011.10.05

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Тендерийн хуулиар Ерөнхий сайдад асуулга тавилаа

ТОВЧХОН

Улсын Их Хурлын 2011 оны хаврын чуулганаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хууль” 2012 оны улсын төсөв батлагдахтай зэрэгцэн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  үйлчилж эхлэнэ.

Тэрбээр уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг  хэрхэн хангаж, удирдлага зохион байгуулалтын ямар ажлыг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа талаар ерөнхий сайдад асуулга тавьж УИХ-д сонсохыг хүслээ.

Тухайлбал;

  1. Хуульд заасан худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, гүйцэтгэх ажлын бэлтгэл ямар байгаа талаар,
  2. Орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулж худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжийг тэнд яаж байгуулах гэж байгаа
  3. Хуулийн талаар сургалт, сурталчилгааг хэрхэн зохион байгуулсан
  4. Засгийн газраас хуулийг мөрдүүлэх журмуудын боловсруулалт, батлагдсан байдал зэрэг асуудлыг онцолсон байна.

Мөн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа бүх салбарыг хамарсан бараа, ажил, үйлчилгээний стандарт, нийтээр дагаж мөрдөх норм нормативыг шинэчлэн боловсруулан баталж,  мөрдүүлэх ажлын явц, үр дүнгийн талаар асуулгаар хариулт авахыг хүсчээ.

Төрийн худалдан авалт, хөрөнгө оруулалтын ажлууд нь чанар стандартын шаардлага хангадаггүй, хугацаа их алддаг, хяналт хариуцлага тооцох механизмгүй, нэгдсэн бодлогогүй явж олны хэл ам, санал гомдол, хардлагыг байнга дагуулдаг тендерийн хууль тойрсон гажуудлыг шийдэх зорилготой уг хуулийн төслийг Ц.Сэдванчиг гишүүн ахалж УИХ-аар батлуулсан юм байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.