С.Баяр СоцИнтернийн хурлыг удирдана
2011.10.07

С.Баяр СоцИнтернийн хурлыг удирдана

ТОВЧХОН
  • Хуралд Австрали, Грек, Итали, Япон, Швед, Зүүн Тимор, Энэтхэг, Пакистан, Филиппин, Казахстан зэрэг 20 гаруй орны зүүн чиглэлийн намуудын төлөөлөгч оролцохоор хүрэлцэн иржээ.
МАН-аас зохион байгуулах СоцИнтернийн Ази-Номхон далайн бүсийн хорооны хурал өнөөдөр 10.00 цагт Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Энэ удаагийн хуралдааныг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Баяр удирдах болсон аж. Мөн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй тус намын Удирдах зөвлөлийн гишүүд оролцох болжээ. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Арвин, С.Бямбацогт, Х.Жекей, Ц.Нямдорж нараас гадна сайд Т.Ганди, Т.Бадамжунай нар багтдаг байна.

Мөн энэ удаагийн СоцИнтернийн Ази-Номхон далайн бүсийн хорооны хуралд Австрали, Грек, Итали, Япон, Швед, Зүүн Тимор, Энэтхэг, Пакистан, Филиппин, Казахстан зэрэг 20 гаруй орны зүүн чиглэлийн намуудын төлөөлөгч оролцохоор хүрэлцэн иржээ. 

Бүсийн хорооны хурлаар СоцИнтернийн шинэчлэлийн асуудлыг хөндөхөөс гадна бүс нутаг дахь зүүн төвийн намууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.