Улаан буудай, төмсөөр дотоодын хэрэгцээг 100 хувь хангана
2011.10.07

Улаан буудай, төмсөөр дотоодын хэрэгцээг 100 хувь хангана

Намрын тариа хураалт
ТОВЧХОН
  • Энэ жил өнгөрсөн оноос 60 шахам мянган тонн илүү үр тариа, төмс, 20 шахам мянган тонноор илүү хүнсний ногоо хурааж авч байна.
2011 онд монгол улс ургацаар арвин байна. Энэ жил улаан буудай төмсөөр дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоогоор 60 хувь хангана гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 248,9 мянган га-гаас 378,5 мянган үр тариа, 14,2 мянган га-гаас 186,2 мянган тонн төмс, 7,2 мянган га-гаас 94,5 мянган тонн хүнсний ногоо хурааж аваад байна. Ургац хураалтын явц 83,7 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 97 хувьтай байна. Төмс, хүнсний ногооны хувьд хураалт дууссан бол үр тарианы хувьд цаг агаарын таагүй байдлаас үүдэн 2-3 хоног саатжээ.

Энэ жил өнгөрсөн оноос 60 шахам мянган тонн илүү үр тариа, төмс, 20 шахам мянган тонноор илүү хүнсний ногоо хурааж авч байна.

Манай улсын хувьд хамгийн өндөр ургацтай жилдээ 800 гаруй мянган тонн үр тариа, үүнээс 680 мянган тонн улаан буудай хураан авч байжээ.

Мөн  энэ жилээс эхлэн туршилтын журмаар 20-25 мянган тонн  бүр 50 мянган тонн буудай  экспортод гаргах боломжтой болжээ. Ургац хураалт дуусахаар «Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан БНХАУ-тай гэрээ хэлэлцээр байгуулах юм. Хэрвээ энэ нь амжилттай болбол Улаан буудайг Хятадад экспортод гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.