УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Хүн хүнээрээ байх хэрэгтэй” гэж хэлэх дуртай
2011.10.10

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Хүн хүнээрээ байх хэрэгтэй” гэж хэлэх дуртай

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ТОВЧХОН Манай сонин энэ удаагийнхаа «Өглөөний хүн»-ээр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Пүрэвийн Алтангэрэлийг онцолж байна. П.Алтангэрэл гишүүн оюутан ахуй цагаасаа өдгөөг хүртэл өглөө 06:00 цагт сэрж хэвшсэн юм билээ. Ингээд 08:00 цаг хүртэл бичиг, цаасны ажлаа хийдэг гэсэн. Өглөөний сэргэгт ажлаа амжуулж, аливааг санаж сэдэхэд үр дүнтэй байдаг хэмээн нууцаа сэмээрхэн хуучлаад авсан шүү. Бичиг, цаасныхаа ажлыг ерөнхийд нь эмхэлсэн тэрбээр 08:30-09:00 цагийн үед Төрийн ордон дахь ажилдаа ирдэг. Ажил дээрээ ирээд тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөх, уулзалт зөвлөгөөнд оролцох, тойргийн иргэдийг хүлээж авах, байнгын хорооны хурал, намын бүлгийн хуралд бэлдэх гээд цаг завгүй ажилдаа ханцуй шамлан ордог. Энэ мэтээр ажил ихтэй байсаар орой 20:00 цаг өнгөрөөж гэртээ ирдэг байна. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл гэртээ ирээд телевизийн мэдээ үзээд, 22:00 цагийн үед унтдаг байна. Манай уншигчид түүнийг өмнө нь ямар ажил эрхэлж байсан, хувь хүний хувьд хэн бэ гэдгийг юу юунаас илүү сонирхох нь лавтай.

Эх сурвалж Өглөөний сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.