Э.Мөнх-Очирын санаачилсан цөм сүргийн хурга Булган аймгийн малчдад тарж эхэллээ
2011.10.11

Э.Мөнх-Очирын санаачилсан цөм сүргийн хурга Булган аймгийн малчдад тарж эхэллээ

Булган хангай нутагт сайхан намар болж байна ТОВЧХОН

  • УИХ-аар гишүүн Э.Мөнх-очир нарын санаачлан батлуулсан "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд дээрх нэр бүхий гурван суманд 2010 онд малын үүлдэр угсаат сайжруулах баяд, дархад омгийн гурван хонин суурийг бий болгожээ.

Булган аймагт энэ жил сайхан намар болж байна. Ёстой ээрэм талд хөх униар сэнсэрч, энгэр газар хөв ногоо хэнзэрсэн урт намартай зэрэгцээд өвөлжөөгөө сийрүүлж хатаах, өвс тэжээлээ базааж авах гээд ажил хөдөөд тэр дундаа Булган аймагт ундарч байна гэж хэлж болно. Тэгээд ч малчин хүний ажил шил даран ундарч байдаг хойно доо. Гэхдээ малчдын хувьд хийж сурсан намрын ажилдаа түүртэж байгаа шинж ажиглагдсангүй.

Зуншлага сайн, намар налгар урт, мал тарга, тэвээрэг сайн тогтвортой болохоор хүн зон амар амгалан байгаа нь энэ биз ээ. УИХ-аар гишүүн Э.Мөнх-очир нарын санаачлан батлуулсан "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд дээрх нэр бүхий гурван суманд   2010 онд малын үүлдэр угсаат сайжруулах баяд, дархад омгийн гурван хонин суурийг бий болгожээ. УИХ-ын гишүүний багцаас мөнгө нь гарч бүрдүүлсэн шилмэл сүргийг орон нутгийн өмчид өнгөрсөн намар шилжүүлэх гэтэл сумын засаг даргын, тамгын газар одоо өвөл ойртчихсон, малчны цалин, хашаа, хороо барих өвс, тэжээлд зарцуулах хөрөнгө, мөнгөний бололцоо байхгүй байжээ. Тухайн үед өвөл хаяанд ирчихсэн, санаачилсан ажил талаар болох аюул нүүрэлчихсэн тул цөм сүрэгт тулгарсан тэрхүү бэрхшээлийг "Булган хөгжил Энэбиш " сан өөр дээрээ татаж авсан байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван хонин суурийн гурван өвөлжөө, мөн тэр тооны хаваржааг барьж тохижуулах хөрөнгийг гаргасан аж.

Нийтлэлч
Г.Эрдэнэбат
Эх сурвалж
Өдрийн сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.