“UB Art Fair-2011” нээлтээ хийнэ
2011.10.12

“UB Art Fair-2011” нээлтээ хийнэ

“UB Art Fair-2011”-аас мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, их, дээд сургуулийн оюутан залуус өөр өөрсдийн бүтээлийн дээжийг дэлгэнэ.
ТОВЧХОН
  • Нийслэл хот үүсэж байгуулагдсаны 372 жилийн ойг угтан нийслэл хотод хүрэлцэн ирж буй гадаад, дотоодын жуулчид, олон нийтийн сонирхлыг татах зорилгоор “UB Art Fair-2011” үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Нийслэл хот үүсэж  байгуулагдсаны 372 жилийн ойг угтан нийслэл хотод хүрэлцэн ирж буй гадаад, дотоодын жуулчид, олон нийтийн сонирхлыг татах зорилгоор “UB Art Fair-2011” үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцуулах, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах замаар соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

“UB Art Fair-2011”-аас мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, их, дээд сургуулийн оюутан залуус өөр өөрсдийн бүтээлийн дээжийг дэлгэнэ. Уран зураг, уран баримал, уран бичлэг, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлагийн чиглэлээр сонирхол татам бүтээлүүдийг эндээс сонирхож болох талаар зохион байгуулагчид нь хэлж байна.

Үзэсгэлэн өнөөдөр 12 цагт Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийж тав хоног үргэлжилнэ.
Эх сурвалж
Ulaanbaatar.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.