Ногоон хот аян-Улаанбаатарт
2011.10.13

Ногоон хот аян-Улаанбаатарт

Ногоон цэвэр агаартай орчин
ТОВЧХОН
  • Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 372 жилийн ойг угтаж, бүх нийтээр мод тарих өдөр, Усны жилийн зорилтын хүрээнд зохион байгуулах “Ногоон хот аян-2011” өдөрлөг маргааш 11 цагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 372 жилийн ойг угтаж, бүх нийтээр мод тарих өдөр, Усны жилийн зорилтын хүрээнд зохион байгуулах “Ногоон  хот аян-2011” өдөрлөг маргааш 11 цагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.
Байгаль хамгаалах,  амьдрах орчноо сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, экологийн соёл, төлөвшил олгох зорилготой аянд нийслэлийнхэн, их, дээд сургуулийн оюутнууд оролцох юм.

“Ногоон хот аян-2011” өдөрлөгийн үеэр мод бут сөөгний үзэсгэлэн худалдаа болох юм байна. Мөн “Гол усаа хайрлая” уриан дор Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуу гурван чиглэлд цэвэрлэгээ хийнэ.                                                                 
Бүх нийтийн цэвэрлэгээнд МУИС, МУБИС, ХААИС, Эко Ази дээд сургуулийн оюутнууд, цэргийн ангиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм.  Гачуурт тосгоны Могойтын дэнжээс Сонсголонгийн гүүр хүртэл Туул гол дагуу, Дамбын гүүрнээс Замын цагдаагийн газар хүртэл Сэлбэ гол дагуу, Улиастайн гол дагуу ногоон аян хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.