Дүрэмгүй хорооны дарга
УИХ-аар Ёс зүйн дэд хороог байгуулаад удаж байгаа ч дүрмийг боловсруулж баталж өгөхгүй хойрго хандаад байгаа. Хорооны даргаар Г.Баярсайхан гишүүнийг томилсон ч ямар дүрмээр ажлаа явуулахаа мэдэхгүй хий дэмий өдөр өнгөрөөж сууна. Уг нь дүрэмтэй болчихвол чуулган дээр олон долоон зүйл ярьдаг, хурал их тасалдаг гээд цөөнгүй гишүүдийг уг хороогоор оруулж хэлэлцэх учиртай. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дүрмийн төслийг нь батлаад өгчихвөл шинэ дарга ёс зүйгүй гишүүдийг ёс зүйтэй болгохоор нэлээд зүйл сэдчихсэн гэж байгаа. Тиймээс л гишүүд дүрмийн төслийг нь баталж өгөхгүй байгаа агаад хэн тэгж тэр жаахан хүүхдэд очиж загнуулж байх юм хэмээн томроод буй аж. Г.Баярсайхан аргаа бараад “та нар улс төрийн эр зориг гаргаад дүрмээ батлаад өгөөч, үгүй бол энэ дэд хороог татан буулгая” хэмээн үнэрхсэн бололтой. Хэрэв дүрэм батлагдчихвал гишүүд нэгнийгээ “эрхэм хүндэт гишүүн ээ” гэж дуудаж байх ёстой бөгөөд ингэхгүй бол цалингийн 20-30 хувь нь торгуульд