Хогоор дулааны асуудлаа шийдэх шинэ технологи нэвтрүүлнэ
2011.10.18

Хогоор дулааны асуудлаа шийдэх шинэ технологи нэвтрүүлнэ

Хогоор дулааны асуудлаа шийдэх шинэ технологи нэвтрүүлнэ
ТОВЧХОН
  • Зүүн өмнөд Азийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болох БНСУ-ын Дулааны сүлжээ компанийнхан өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчтай уулзаж, энэ чиглэлд хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хог хаягдлыг дахин боловсруулах замаар  дулааны эх үүсвэр гаргаж, дулааны асуудлаа тодорхой хэмжээнд шийдвэрлээд эхэлчихсэн. Манай улс ч тэр дундаа хүн амын бараг тал шахуу хувь нь амьдарч буй Улаанбаатар хот ч энэхүү шинэ технологийг удахгүй нутагшуулахнээ. Зүүн өмнөд Азийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болох БНСУ-ын Дулааны сүлжээ компанийнхан өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчтай уулзаж, энэ чиглэлд хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Хүн амын суурьшил огцом нэмэгдэж, тэр хэрээрээ шийдвэрлэх асуудал урган гарсаар буй Улаанбаатарын хувьд дулаан хангамжийн асуудал нь эхний ээлжинд хийхээр төлөвлөж буй ажлуудын нэг.

Шинээр дулааны цахилгаан станц барих, гэр хорооллыг дулааны шугам сүлжээнд холбох гээд ажлууд хийгдээд эхэлчихсэн. 1,2 сая орчим хүн амьдардаг нийслэлд тэр хэрээрээ хог их гардаг. Үүнийг эрчим хүч болгон ашиглах шинэ технологи манай улсад хэрэгтэй байгаа. Харин энэ хийхийг хүсэж байсан ажилд өндөр хөгжилтэй орны туршлагатай, мэргэжлийн байгууллага оролцож, хамтран ажиллах санал тавьж байгааг хотын дарга талархан хүлээж авч буйгаа  илэрхийлээд, хоёр талын хамтран ажиллах боломж, тооцоо судалгаа хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Эх сурвалж
Ulaanbaatar.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.