Цөмийн энергийн газрын орлогч дарга, “МонАтом” ын захирал нарт хариуцлага тооцно
2011.10.19

Цөмийн энергийн газрын орлогч дарга, “МонАтом” ын захирал нарт хариуцлага тооцно

ТОВЧХОН
  • Ц.Дамдинсүрэн нь Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулж ирсэн ч хангалттай хариулт өгч чадахгүй, ажлаа мэдэхгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандав.

Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

Цөмийн энергийн газар 2006 онд байгуулагдсанаас хойш тодорхой ажил эхлүүлсэн боловч хэрэгжилт нь удаашралтай, Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх байгууллагуудын удирдлагатай холбоотой гэж үзэн ийм арга хэмжээ авахаар болсон байна.

 

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нь БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлж байгаа энэ үед орлогч дарга нь хуулийн дагуу бүрэн орлож ажиллах үүрэгтэй. Энэ дагуу Ц.Дамдинсүрэн нь Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулж ирсэн ч хангалттай хариулт өгч чадахгүй, ажлаа мэдэхгүй байгаад  гишүүд шүүмжлэлтэй хандав.

 

Мөн Цөмийн энергийн газар, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газар хоорондын уялдаа холбоо муу, удирдлагууд нь асуудалд өөр өөр байр сууринаас ханддаг нь энэ салбарын ажил урагшаа явахгүй байгаагийн нэг шалтгаан гэж гишүүд үзлээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.