2009.12.17

Агуулгыг арай өөр аргаар ч дэмжиж болно

Хууль чангарах тусах гэмтний арга нарийсдаг гэдэг. Үүнтэй адил УИХ-д ч бас чуулганы дэгийг зөрчиж буй гишүүд тэрүүхэндээ бяцхан заль зохиочихдог юм. Өчигдөр л гэхэд “Зоос” банкны 100 тэрбумын бондын талаар гишүүд саналаа хэлэх үеэр нэгэн хөгжилтэй явдал тохиов. Ангийн дарга “За одоо дэмжиж байгаа хүн үг хэлнэ” гэсэн чинь эсрэг саналтай Г.Баярсайхан гишүүн “Би” гэж гараа өргөсөөр байгаад үг хэлсэн юм. Тэгснээ эрхэм гишүүн маань “Би үүнийг агуулгын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ арай өөр аргаар дэмжиж байгаа” хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж орхисон юм. Нэгэнт сэргэлэнтээд эсрэг хэлчихсэн болохоор журмын нөхөд нь түүнийг шоолон хөхөрч байсан бол ангийн дарга анзаарсан ч үгүй сууна лээ. Заль хэрэглэнэ ээ гэж энэ байх даа.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.