Монгол Оросын Засгийн газар хоорондын Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай зөвлөгөөн болов
2011.10.31

Монгол Оросын Засгийн газар хоорондын Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай зөвлөгөөн болов

Монгол Оросын Засгийн газар хоорондын Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай зөвлөгөөн болов
ТОВЧХОН
  • Хуралдааны үеэр “Хилийн усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн дагуу 2010-2011 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх Бүрэн эрхт төлөөлөгчдийн X зөвлөгөөн Улаанбаатар хотноо боллоо. Хуралдаанд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн МУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, ОХУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, ОХУ-ын Усны агентлагийн орлогч дарга В.Н.Куръянов нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов.

Хуралдааны үеэр “Хилийн усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн дагуу 2010-2011 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн үер, цас, мөс хайлах гэх мэт онцгой байдлын үеэр хилийн усны голуудад авах хамгаалалтын арга хэмжээ Сэлэнгэ, Орхон, Онон голуудын сав газар дахь үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаанаас хилийн усны чанарт үзүүлж буй нөлөөлөл,  “Хил хязгааргүй Сэлэнгэ” сэдэвт онол практикийн хурал, үзэсгэлэн зохион байгуулах төлөвлөгөө зэрэг асуудлын талаар ярилцаж санал бодлоо солилцов.

Түүнчлэн сүүлийн хоёр жилд Онон голын эх цутгалын нэг Ашинга голоор ОХУ-аас бохирдол орж ирсэн тухай Монголын талын мэдэгдэлд Өвөр Байгалийн хязгаарын Байгаль орчны хяналтын газраас хуралдааны үеэр мэдээлэл өгчээ. Ашинга голын цутгал Өвөр Шин голын хөндийд алт олборлож буй ОХУ-ын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийж, Ашинга голын усны сорьцод хийсэн шинжилгээ хийсэн байна.
Нийтлэлч
Б.Хэрлэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.