Шаардлага хангаагүй худгуудыг хаалаа
2011.11.07

Шаардлага хангаагүй худгуудыг хаалаа

Шаардлага хангаагүй худгуудыг хаалаа
ТОВЧХОН
  • Шалгалтын дүнд 10 гаруй аймгийн төвийн төвлөрсөн усан хангамж халдваргүйжүүлэлт хийгээгүй ус түгээж байсан зөрчил илэрчээ.
МХЕГ-аас улсын хэмжээнд ундны усны аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтанд 282 байгууламж, төвлөрсөн усан хангамжид холбогдсон 232, зөөврийн ус хангамжийн 757 ус түгээх цэг, байгууллага, иргэдийн гаргасан 988 гүний худаг, 53 гол мөрөн, 39 гол шанд хамрагдсан байна.

Шалгалтын дүнд 10 гаруй аймгийн төвийн төвлөрсөн усан хангамж халдваргүйжүүлэлт хийгээгүй ус түгээж байсан зөрчил илэрчээ. Түүнчлэн ундны усны худгуудын 75 хувь нь техникийн паспортгүй, өөрөөр хэлбэл мэргэжлийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, 25 хувь нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ дүгнэлт хийлгээгүй байжээ.

Шалгалтын дүнг үндэслэн хоёр худгийн усыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарган бүрмөсөн хааж, есөн ус түгээх газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.