УБЕГ-ын харъяа газар, нэгж тасгууд энэ бямба гарагт ажиллана
2011.11.08

УБЕГ-ын харъяа газар, нэгж тасгууд энэ бямба гарагт ажиллана

УБЕГ-ын харъяа газар
ТОВЧХОН
  • УБЕГ-ын харъяа газраас ажлын өдөр иргэдэд vзvvлдэг бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна.

Тус  газрын харъяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний бvртгэл, Нийслэлийн бvртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд энэ амралтын өдөр буюу “Бямба” гарагт ээлжит Нээлттэй өдөрлөгөө тус тусын байрандаа зохион явуулах гэж байна. Уг өдрийн арга хэмжээг Эд хөрөнгийн эрхийн бvртгэлийн газар “Газар өмчлөх эрхийн бvртгэл” сэдвийн хvрээнд явуулна. Vvний дагуу тус өдөр иргэд олон нийтэд газар өмчлөх эрхээ улсын бvртгэлд бvртгvvлэхэд бvрдvvлдэг баримт бичиг, тvvнийгээ улсын бvртгэлд бvртгvvлэхийн ач холбогдол, эдийн засгийн эргэлтэд хэрхэн яаж оруулах, бvртгэлд оруулсны vр дvн, гарч болох зөрчлvvд, тэдгээрийг арилгах арга замуудын талаар нарийвчилсан заавар, зөвлөгөө өгнө. Мөн иргэдийн газар өмчлөх эрхээ улсын бvртгэлд бvртгvvлэхээр гаргасан мэдvvлгийг хvлээн авах, бvртгэл хийж, vл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох бvхий л vйлчилгээг нэг цэгээс хvргэх юм.

 

Тvvнчлэн архивын бvх төрлийн лавлагаа олгох, гадаад паспортын материал хvлээн авах, хvчинтэй хугацааг сунгах, хуулийн этгээдийн vvсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт хvлээн авах, бvртгэх зэрэг тус газраас ажлын өдөр иргэдэд vзvvлдэг бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна.
Нийтлэлч
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.