АНУ оюутан солилцоог хязгаарлав
2011.11.09

АНУ оюутан солилцоог хязгаарлав

АНУ оюутан солилцоог хязгаарлав
ТОВЧХОН
  • АНУ-ын Төрийн департамент боловсролын салбарт хэрэгжих зарим нэг төсөл хөтөлбөрийг цуцлах шийдвэр гаргасан байна.
АНУ-ын Төрийн департамент боловсролын салбарт хэрэгжих зарим нэг төсөл хөтөлбөрийг цуцлах шийдвэр гаргасан байна. Аssociated Press агентлагийн мэдээлснээр дээрх шийдвэрийн хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрүүдэд хязгаарлалт тавихаар болжээ. Хөдөлмөрчдөөс удаа дараа санал гомдол ирсний улмаас "АНУ-д ажиллаж сур" зэрэг олон улсын арваад хөтөлбөрийн хувь заяаг дахин авч хэлэлцэхээр шийдсэн аж.

Америкт оюутан солилцоогоор сурагчид жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Зөвхөн "АНУ-д ажиллаж сур" төсөлд гэхэд 10 жилийн хугацаанд сая гаруй оюутан хамрагдсан байна. Гэтэл сүүлийн жилүүдэд Төрийн департаментад ирэх гомдол эрс нэмэгдсэн аж. Солилцоогоор ирсэн оюутнуудтай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд үүргээ хүлээхээс татгалзсан тохиолдол олонтаа гарсны улмаас дээрх шийдвэрийг гаргажээ.
Нийтлэлч
Ж.Даш
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.