Сансар судлалын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг ашиглах хүрээнд хамтран ажиллана
2011.11.11

Сансар судлалын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг ашиглах хүрээнд хамтран ажиллана

Хамтран ажиллан
ТОВЧХОН
  • Сансар судлалын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг ашиглах хүрээнд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт ГХБХБГ-ын дэд дарга Б.Баярсайхан, “РЕКОД” Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпорацийн дарга Безбородов. В.Г нар гарын үсэг зурсан байна.

Сансар судлалын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг ашиглах хүрээнд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт ГХБХБГ-ын дэд дарга Б.Баярсайхан, “РЕКОД” Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпорацийн дарга Безбородов. В.Г нар гарын үсэг зурсан байна.

Уг санамж бичгийн хүрээнд сансрын хиймэл дагуулын бүтээгдэхүүнийг ашиглах хүрээнд талуудын хамтын үйл ажиллагааны үндэс суурийг тавих, навигаци, зураг зүй, ус цаг уурын болон бусад төрлийн мэдээллээр хангах, холбох, удирдах, солилцох, орон зайн шинжилгээ хийх, сансрын  системд суурилсан  Монгол Улсын мэдээллийн удирдлага болон  бусад мэдээллийн системийг байгуулахад хамтран ажиллах юм байна. Мөн хот тосгон, нутаг дэвсгэр, обьектыг гурван хэмжээст  тоон загварт оруулах, төрөл бүрийн масштабын тоон зураг хийх, хиймэл дагуулын бүтээгдэхүүн ашиглан бүсийн дэд бүтцийн суурь мэдээллээр хангах зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэх юм.

Нийтлэлч
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.