Улсын хэмжээнд 310603 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ
2011.11.15

Улсын хэмжээнд 310603 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ

тээврийн оношилгоо
ТОВЧХОН
  • Утаа 2108, өнгө үзэмжээр 898, тоормос 4145, тэнхлэг тохиргоо 2547, гэрлийн тохиргоо 2374, дуу чимээний үзүүлэлтээр 165 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй байна
2011 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны 11 дүгээр сарын 03-н хүртэл Улсын хэмжээн /аймаг, нийслэлийн/-д 310603 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 7047 буюу 2.27% хувь нь тэнцээгүй байна. Үүнээс утаа 2108, өнгө үзэмжээр 898, тоормос 4145, тэнхлэг тохиргоо 2547, гэрлийн тохиргоо 2374, дуу чимээний үзүүлэлтээр 165 тээврийн хэрэгсэл   техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй байна.

Дурьдсан хугацаанд Улаанбаатар хотод 171226, орон нутагт 139377 буюу суудал 183366, ачаа 67748, автобус 19474, тусгай 5884, механизм 2880, чиргүүл 10328, мотоцикл 20923 нийт 307627 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Үүнээс 0-3 жил 34277, 4-9 жил 67001, 10 ба түүнээс дээш 209325 насжилтай тээврийн хэрэгслүүд эзэлж байна.

Нийтлэлч
Aвто тээврийн газар
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.