476.9 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжид зарцуулжээ
2011.11.15

476.9 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжид зарцуулжээ

476.9 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжид зарцуулжээ
ТОВЧХОН
  • Нийгмийн даатгалын сангуудаас энэ оны эхний арван сарын байдлаар давхардсан тоогоор 2580.7 мянган.иргэнд 476.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээ олгожээ.
Нийгмийн даатгалын сангуудаас энэ оны эхний арван сарын байдлаар давхардсан тоогоор 2580.7 мянган.иргэнд 476.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээ олгожээ. Тухайлбал, тэтгэврийн даатгалын санд 267.7 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр авагч 295.9 мянган иргэдийн тэтгэвэрт 365.6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 79.5 тэрбум төгрөгөөр, зарлага 80.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийт зардлын 74.5 хувь буюу 272.3 тэрбум төгрөгийг 204.4 мянган өндөр насны тэтгэвэр авагчдад зарцуулжээ. Харин   тэтгэмжийн   даатгалын санд 19.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны,    оршуулгын тэтгэмж авагч 111.5 мянган иргэдэд 24.5 тэрбум төгрөг  зарцуулсан  нь өмнөх оны мөн үеэс орлого 5.4 тэрбум төгрөгөөр, зарлага 5.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.