Худалдааны эргэлт 9 тэрбум ам. долларт хүрчээ
2011.11.16

Худалдааны эргэлт 9 тэрбум ам. долларт хүрчээ

Гадаад худалдаа
ТОВЧХОН
  • Өнөөдөр манай улс дэлхийн 140 гаруй улс оронтой худалдаа эрхэлж, 2011 оны эхний 10 сарын байдлаар нийт худалдааны эргэлт 9 тэрбум ам. долларт хүрчээ

Гадаад орнуудаас Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа: Монгол Улс ба түнш орнууд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яам зохион байгуулав.

Уг уулзалтад манай худалдааны томоохон түнш болох ОХУ, Хятад Улс, АНУ, БНСУ, Япон, Чех, Турк зэрэг 20 орчим улсын элчин сайд нар болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнууд оролцож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулсан зарим дипломатчдад шагнал гардуулав.

Зөвлөлдөх уулзалтын зорилго нь манай улсын худалдааны түнш орнуудтай хийж байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэн хөгжүүлэх явдал юм.
Өнөөдөр манай улс дэлхийн 140 гаруй улс оронтой худалдаа эрхэлж, 2011 оны эхний 10 сарын байдлаар нийт худалдааны эргэлт 9 тэрбум ам. долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Нийтлэлч
Гадаад хэргийн яам
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.