2011.11.16

Элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах саналаа ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

ТОВЧХОН

Отгонбаярын Даваасамбууг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Санжаасүрэнгийн Баярааг, Япон Улсад Содовжамцын Хүрэлбаатарыг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Түвдэндоржийн Жанабазарыг, Бүгд Найрамдах Сингапур Улсад Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналаа өргөн мэдүүлэв.

 

Мөн хуралдаанаас Нямдоржийн Анхбаярыг АНУ-ын Сан Франциско хотод, Дамбадаржаагийн Батжаргалыг  Япон Улсын Осака хотод суух Ерөнхий консулаар томилсон байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.