УИХ-ын даргад хуулийн хоёр төсөл өргөн барив
2011.11.16

УИХ-ын даргад хуулийн хоёр төсөл өргөн барив

ТОВЧХОН
  • “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл юм байна.
  • Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд хуулийн хоёр төсөл санаачилснаа  өргөн барилаа.

Ж.Сүхбаатар гишүүний хэлснээр, нэг хуулийн төсөл нь “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл юм байна. Сүүлийн нэг сар орчмын хугацаанд үргэлжилж байгаа УИХ-ын нэр бүхий есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулах талаар санал гаргахтай холбоотой зохицуулалт зарим талдаа хуулинд нарийвчлан тусгагдаагүй нь мөн л зарим талаар бэрхшээл үүсгэж буй аж. Иймд үүнийг Үндсэн хуулийн хүрээнд нарийвчлан тодотгож, ойлголтыг нэг мөр  болгох үүднээс дээрх хуулийн төслийг санаачилсан юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн холбогдох хуулиудад дурдсан зохицуулалтын хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэрхэн гаргах асуудал тусгагдаагүй гэсэн үг юм байна.

Өргөн барьсан хоёрдахь хуулийн төслийн тухайд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6 дахь заалт, 11.4, 11.5 дахь хэсгийг тус тус 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан тухай төсөл санаачлагч хэллээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.