Завхан аймгийн цагдаагийн газарт автомашин өгжээ
2011.11.17

Завхан аймгийн цагдаагийн газарт автомашин өгжээ

Завхан аймгийн цагдаагийн газарт автомашин өгжээ
ТОВЧХОН
  • Автомашинууд нь Завхан аймгийн төв Улиастай болон Тосонцэнгэл сумдад хөдөлгөөнт эргүүлийн журмаар үүрэг гүйцэтгэж цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж ажиллах юм байна.

Орон нутагт цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж Завхан аймгийн Засаг даргаас 4 автомашиныг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа Цагдаагийн ерөнхий газарт болжээ.

Автомашинууд нь Завхан аймгийн төв Улиастай болон Тосонцэнгэл сумдад хөдөлгөөнт эргүүлийн журмаар үүрэг гүйцэтгэж цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж ажиллах юм байна.

Ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир болон ЦЕГ-ын удирлага, Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав, Завхан аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Батбаяр нар оролцжээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.