Манай орон Дэлхийн “00”-ийн өдрийг анх удаа тэмдэглэн
2011.11.17

Манай орон Дэлхийн “00”-ийн өдрийг анх удаа тэмдэглэн

Дэлхийн 00 өдөр
ТОВЧХОН
  • Энэ өдөр бие засах газар хэчнээн чухал болохыг нийгэмд таниулж, үүнтэй холбоотой хэрэглэгчдийн эрхэд анхаарлаа хандуулах баярын өдөр юм. Энэ өдрийг Сингапур улсад төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэдэг

11 сарын 19 бол Дэлхийн “00”-ийн өдөр. Энэ өдөр бие засах газар  хэчнээн чухал болохыг нийгэмд таниулж, үүнтэй холбоотой хэрэглэгчдийн эрхэд анхаарлаа хандуулах баярын өдөр юм. Энэ өдрийг Сингапур улсад төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж ирсэн байна.

Олон орон жорлонгийн асуудалд анхаарлаа хандуулж, энэ өдрийг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байна. Энэ байдалд тусламж дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах арга хэмжээнүүдийг өндөр хөгжилтэй олонх орон тэмдэглэлт өдрөөр зохион байгуулдаг аж. Зарим нь энэ өдөр улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна. АНУ-д оны шилдэг жорлон шалгаруулах уралдаан хүртэл явуулдаг гэнэ.

Манай орны хувьд Дэлхийн “00”-ийн өдрийг анх удаа тэмдэглэх гэж байна. “Эй-Си-Эф Монгол” олон улсын байгууллага санаачлан Усны газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Улаанбаатар сангийн Сити тойлет төсөл,  МУЗН, UNICEF, Таван богд ХХК зэрэг байгууллага хамтран байнга дэргэд мөртлөө ямагт орхигддог энэ асуудлын чухлыг танд сануулж, ач холбогдлыг нь өргөх ажлууд зохион байгуулж байгаа аж.

Нийслэл хот маань нийтийн бие засах газрынхаа асуудлыг саяхныг болтол шийдвэрлээгүй байсан. Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан нийтийн 10 гаруйхан бие засах газар байгаа ч ил задгай бие засах үзэгдэл их хотын соёлд харшилсаар байна.

Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сурч байгаа өсвөр үе, хүүхдүүдийн бие засах газрын асуудал бүр эгзэгтэй байна. Судалгаагаар хотын сургуулийн 1 угаалтуурт дунджаар 60-100 хүүхэд ногддог бол хөдөө орон нутагт гар угаах усан хангамж, угаалтуур байхгүй, энгийн модон жорлон төдийхнөөр хангагдаж байна.

Чухам иймд энэ асуудалд олны анхаарлыг хандуулж, шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Бие засах газар, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэн бүхэнд энэ санааг хүргэх зорилгоор "Дэлхийн “00”-ийн өдрийг Монголд тэмдэглэх юм байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.