Гадаадад амьдарч буй иргэний эх орны хишгийг итгэмжлэгдсэн хүнд олгож байгаа
2011.11.17

Гадаадад амьдарч буй иргэний эх орны хишгийг итгэмжлэгдсэн хүнд олгож байгаа

Гадаадад амьдарч буй иргэний эх орны хишгийг итгэмжлэгдсэн хүнд олгож байгаа
ТОВЧХОН
  • Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ.
Манай редакцид нэгэн уншигч Хүний хөгжил сангаас олгож буй 21 мянган төгрөгийг гадаадад амьдарч байгаа монгол иргэд хэрхэн авах, нас барсан бол яах вэ гэсэн асуултад хариулт олж өгөхийг  хүссэн юм. Эдгээр асуултын хариултыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргасан "Монгол Улсын иргэнд хүртээх хувь хишиг" зөвлөмжөөс хүргэж байна.
-Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн хишиг, хувиа хэрхэн хүртэх вэ?
Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат-төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ.
-Итгэмжлэлийг хаанаас хэрхэн авах вэ?
-Нотариатын тухай хуульд заасны дагуу нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан нотариатчаас гадна сумын ЗДТГ-ын дарга, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн /ЭСЯ/ болон консулын газрын ажилтан нотариатчийн үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, гадаадад сурч ажилладаг Монгол Улсын иргэн тухайн улсад Монгол Улсаас суугаа ЭСЯ болон консулын газарт очиж өөрийн болон хүүхдийн хишиг, хувийн мөнгийг итгэмжилж байгаа иргэнд өгөхийг зөвшөөрч байна гэсэн итгэмжлэл хийлгэж аваад Монгол Улсын ГХЯ-ны консулын газраар дамжуулж тухайн итгэмжилсэн хүндээ явуулна. Иргэн эрүүл мэндийн байдлын улмаас эсвэл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар нотариатчийн ажлын байранд үйлчлүүлэх боломжгүй бол түүний хүсэлтээр байгаа  газарт нь нотариатч очиж  үйлчилж, "итгэмжлэл" хийж өгдөг журамтай. Бусад тохиолдолд хоёр иргэн хоёул нотариатч дээр очиж итгэмжлэл хийлгэнэ.
-Иргэн нас барсан бол яах вэ?
-Нас барсан тохиолдолд тухайн иргэнд хуваарилагдсан боловч аваагүй байсан хишиг, хувийг өв залгамжлагчид нь олгож болно.
-Иргэн тухайн жилийн хишиг, хувийн мөнгөө авч чадаагүй бол дараагийн жилд нөхөн авч болох уу?
-Дараагийн жилүүдэд хадгалагдан үлдэх бөгөөд хадгалагдсан хугацаанд хүү тооцохгүйгээр авах эрхтэй.
Нийтлэлч
Ч.Болор
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.