Хоёр хөршийн орлогч нар уулзлаа
2011.11.18

Хоёр хөршийн орлогч нар уулзлаа

Хоёр хөршийн орлогч нар уулзлаа
ТОВЧХОН
  • Монгол, Оросын ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Эрхүү муж онцгой байр эзэлдэг.
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг Эрхүү мужийн амбан захирагчийн орлогч Серебреников Сергей Василевичийг хүлээн авч уулзлаа
Монгол, Оросын ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Эрхүү муж онцгой байр эзэлдэг. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг Эрхүү мужийн амбан захирагчийн орлогч Серебреников Сергей Василевичийг хүлээн авч уулзлаа.  Одоогийн улс төр , нийгмийн зүтгэлтнийг сургаж бэлтгэхэд тус мужийн үүрэг их байсан.  Улаанбаатар хот нийт 60 гаруй оронтой ахан дүүсийн харилцаатай байдгаас Эрхүү мужтай 15 жилийн өмнөөс ахан дүүсийн харилцаа тогтоож үйл ажиллагаа явуулж ирсэн. Саяхан Эрхүү хотын 350 жилийн ой тохиож Улаанбаатар хотын зүгээс өндөр ач холбогдол өгч группээр оролцжээ.

Серебреников Сергей Василевич “Энэ удаагийн айлчлалаар Улаанбаатар хот дах Эрхүүгийн төлөөлөгчийн газрыг сэргээх, цаашлаад хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой ирсэн. Төлөөлөгчийн газар нь өмнөхөө бодвол илүү өргөн цар хүрээг хамарсан, системчилсэн үйл ажиллагаа явуулна. Олон талын хамтын ажиллагаанаас соёлын солилцоо, эдийн засаг, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг онцолмоор байна.  Үүний нэг жишээ нь дулааны тавдугаар цахилгаан станцад Эрхүү хотын шилдэг ажилчдыг ажиллуулж болно гэв. Түүнчлэн Эрхүү хот 350 жилийнхээ ойд зориулж бүтээн байгуулалтын ажил олныг хийсний дотор Монголын талаас дэмжлэг үзүүлж ажил хэрэг болсон нь их байгаа.  Тиймээс энэхүү хувь нэмрийг үнэлж Эрхүү хотын захирагчийн шийдвэрээр 350 жилийн ойн медалиар шагнасныг  Серебреников  Василевич гардуулав.   

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг хүрэлцэн ирсэн явдалд талархаж байгааг илэрхийлээд Эрхүү мужийн амбан захирагчийн орлогч Серебреников Сергей Василевич болон Эрхүү хотын ерөнхий консул А.Баатарцогт нарыг  Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Улаанбаатар хотын захирагч НИТХ-ын даргын шийдвэрээр 370 жилийн ойн медалиар шагналаа.
Эх сурвалж
Ulaanbaatar.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.