Эрээнд Дорноговийн соёлын өдрүүд болж байна
2011.11.18

Эрээнд Дорноговийн соёлын өдрүүд болж байна

ТОВЧХОН
  • Хилийн чандад Дорноговийн соёлын өдрүүд болж байна
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод  Дорноговь аймгийн соёлын өдрүүд болж байна.

Соёлын өдрүүдийн нээлтэд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр нар оролцсон байна. Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга, ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Гүө Ган, Шилийнгол аймгийн захиргааны орлогч дарга Цэцэг, ХКН-ын Эрээн хотын хорооны орлогч нарийн бичгийн дарга Оюунчимэг нар оролцжээ.

Уг арга хэмжээний үеэр урлаг спортын арга хэмжээ, уран зургийн үзэсгэлэн, Хятад, Монголын зохиолчдын уулзалт, “Дорноговын үдэш” урлагийн тоглолт, Хятад, Монголын жүжигчдийн хамтарсан урлагийн тоглолт болох юм.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.