Хоригдлуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар болжээ
2011.11.18

Хоригдлуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар болжээ

Хоригдлуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар болжээ
ТОВЧХОН
  • Ял эдэлж буй 2000 орчим хоригдлыг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэрсийн жагсаалтад байршуулжээ.
  • Түүнчлэн 2800 орчим' ялтны бичиг баримт зөрчилтэй байгаа учраас дахин мэдээлэл авахаар буцаасан байна.
Ял эдэлж буй 2000 орчим хоригдлыг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэрсийн жагсаалтад байршуулжээ. Түүнчлэн 2800 орчим ялтны бичиг баримт зөрчилтэй байгаа учраас дахин мэдээлэл авахаар буцаасан байна. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хоригдлуудад хүний хөгжил сангаас мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансаар дамжуулан ялтны нэрийн данс руу шилжүүлэх юм байна. Гэхдээ тухайн хоригдол өмнө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой бол хохирлыг нь барагдуулах зорилгоор Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгийг улсад тушаах аж. Харин улсад болон бусдад учруулсан хохиролгүй бол өөрт нь, эсвэл ар гэрт нь олгох боломжтой гэнэ.
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.