1000 цэрэг тангараг өргөлөө
2011.11.21

1000 цэрэг тангараг өргөлөө

1000 цэрэг тангараг өргөлөө
ТОВЧХОН
  • Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын 1000 шинэ цэрэг өнгөрөгч бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд тангараг өргөлөө.
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын 1000 шинэ цэрэг өнгөрөгч бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд тангараг өргөлөө. Шинэ цэргүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, БХЯ-ны удирдлага, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс оролцсон юм. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар ёслолын ажиллагааны үеэр «Сүүлийн жилүүдэд манай хүүхэд, залуучуудын эх оронч үзэл, хүмүүжил төлөвшиж, зэвсэгт хүчний нэр хүнд ард түмний дунд үлэмж өсөж байгаагийн хэрээр цэргийн алба хаах залуучуудын тоо эрс нэмэгдэж, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын боловсролын түвшин дээшилж байна.

Тухайлбал энэ оны хоёрдугаар ээлжинд татагдан ирсэн цэргүүдийн 8.2 хувь нь дээд, 25.4 хувь нь тусгай дунд, 23.9 хувь нь бүрэн бус дунд, 8.8 хувь бага боловсрол эзэмшсэн бөгөөд 1.9 хувь нь сургуульд суугаагүй» гэж байв. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу зэвсэгт хүчний ангиудад татагдан ирсэн шинэ цэргүүд аравдугаар сарын 18-наас энэ сарын 19-ний хооронд нэг сарын хугацаанд сургалт, бэлтгэлд хамрагдаж, Цэргийн дүрмүүдийн хэм хэмжээтэй танилцжээ. Энэ жил цэргийн сургалтын төвийг шинээр байгуулсан бөгөөд хөдөө орон нутаг болон нийслэлээс татагдан ирж, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад алба хаах шинэ цэргүүдийг нэг дор байрлуулан нэгдсэн хөтөлбөрөөр сургалт бэлтгэлийг явуулсан байна.
Нийтлэлч
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.