130 Аж ахуйн нэгж цахилгаан халаагуурт шилжив
2011.11.22

130 Аж ахуйн нэгж цахилгаан халаагуурт шилжив

130 Аж ахуйн нэгж цахилгаан халаагуурт шилжив
ТОВЧХОН
  • Долоо хоногийн дотор 130 аж ахуйн нэгж цахилгаан халаа¬гуурт шилжжээ.
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр мэдээлэл хийлээ.
Долоо хоногийн дотор 130 аж ахуйн нэгж цахилгаан халаагуурт шилжжээ. НМХГ-аас Улаанбаатар хотын төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй мөртөө түүхий нүүрс хэрэглэж буй аж ахуйн нэгж /ААН/-үүдэд хийсэн шалгалтын талаар өчигдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын байдалд хяналт шалгалт хийх ажил 10 дугаар сарын 6-наас эхэлсэн бөгөөд 768 иргэн, ААН хамарч үүнээс 231 нь цахилгаан халаалттай болжээ. Хяналтынхан шалгалтын явцад 565 мэдэгдэл болон албан тоот, 283 зөвлөмж, зөрчил арилгуулах улсын байцаагчийн 27 албан шаардлага хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу 1,5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Өнгөрсөн 7 хоногт хотын удирдлагууд энэхүү хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, хяналтыг чангатгах үүрэг өгснөөс хойш хугацаанд 349 объект шалгалтад хамрагдаж, түүнээс 130 нь халаалтынхаа асуудлыг цахилгаанд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Улаанбаатар хотын төвийн бүсэд хийж байгаа 187 барилга угсралтын ажил одоогоор бүрэн зогссон, тухайн объектууд харуул, хамгаалалтаа нэгдүгээр давхартаа оруулж, бүгд цахилгаан халаагуурт шилжин, түүхий нүүрс хэрэглэхгүй байгаа гэдгийг Мэргэжлийн хяналтын удирдлага мэдэгдлээ.
Нийтлэлч
Д.Догсмаа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.