Япон технологиор боловсруулсан хог үйлдвэрийн түүхий эд болно
2011.11.22

Япон технологиор боловсруулсан хог үйлдвэрийн түүхий эд болно

Япон технологиор боловсруулсан хог үйлдвэрийн түүхий эд болно
ТОВЧХОН
  • Кавашима групп нь ахуйн болон үйлдвэрлэлийн хаягдал түүхий эдийг боловсруулж, гулдмай болгон бэлтгэж үйлдвэрүүдэд нийлүүлж иржээ.
Япондоо хаягдал хайлш боловсруулах талаар 50 жилийн туршлагатай Кавашима групп Улаанбаатар хотод өөрийн ижил төрлийн үйлдвэрлэл явуулах талаар 6 жилийн судалгаа хийж байна. Тус компанийнхан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой уулзаж, энэ талаар хоттой хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Кавашима групп нь ахуйн болон үйлдвэрлэлийн хаягдал түүхий эдийг боловсруулж, гулдмай болгон бэлтгэж үйлдвэрүүдэд нийлүүлж иржээ. Тэд манайд энэ чиглэлийн үйлдвэр байгуулахаар 6 жил судалгаа хийсний эцэст одоо нийслэл хотын хог хаягдалд тохирсон хэдийн хэмжээний хүчин чадалтай үйлдвэр байгуулах талаараа тогтохоор холбогдох хүмүүстэй уулзаж яваа аж.    

Энэ чиглэлээр өмнөд хөрш болоод солонгос гээд хамтарч ажиллах санал тавьж буй газрууд олон бий. Гэвч бусад орнуудад нэвтрүүлсэн туршлага, байгаль орчинд ээлтэй зэргийг харгалзан бид япон технологи нэвтрүүлэхийг сонирхож байгаа гэдгийг хотын нэгдүгээр орлогч дуулгаад олон жилийн судалгаа хийж байгаа нь сайшаалтай ч цаашид алгуурлалгүй үйлдвэр байгуулах ажилдаа орох хэрэгтэй байгааг онцолсон юм. Хэрэв энэ үйлдвэр манай улсад байгуулагдчихвал гаднаас авдаг экспортын түүхий эдийг орлох боломжтой. Төмөрлөг чанаржуулах материалаа урд хөршөөс авдаг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гэхэд импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоодоосоо нийлүүлэх боломжтой болох юм.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.