Хорооны зохион байгуулагчдын сургалт эхэллээ
2011.11.22

Хорооны зохион байгуулагчдын сургалт эхэллээ

Хорооны зохион байгуулагчдын сургалт эхэллээ
ТОВЧХОН
  • Нийслэлийн Засаг дарын Тамгын газраас Хорооны зохион байгуулагчдад сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.
  • Сургалт 2011 оны 11 дүгээр сарын 22-23 29-30-нд үргэлжлэх бөгөөд 100 гаруй хорооны зохион байгуулагчийг оролцуулах юм.
Нийслэлийн Засаг дарын Тамгын газраас Хорооны зохион байгуулагчдад сургалтын хөтөлбөр  хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь УИХ-ын болон орон нутгийн сонгууль угтаж Засаг захиргааны анхан шатны нэгжид ажиллаж байгаа төрийн захиргааны ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, өрх, хүн амын бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой онол практикийн сургалт юм.

Сургалт 2011 оны 11 дүгээр сарын 22-23   29-30-нд үргэлжлэх бөгөөд 100 гаруй хорооны зохион байгуулагчийг оролцуулах юм.  Өнөөдөр эхэлсэн сургалтанд Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргийн  ажилтнууд  оролцлоо. Тэдэнд хорооны эрх зүйн зохицуулалт, өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөлтийн талаар анхаарах асуудал, төрийн  архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын тухай , нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дагаж мөрдөх журам зэрэг сэдвүүдээр номын дуу сонсгоно.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.