Иргэний бүртгэл ба Хүний эрх” хэлэлцүүлэг боллоо
2011.11.22

Иргэний бүртгэл ба Хүний эрх” хэлэлцүүлэг боллоо

иргэний бүртгэл
ТОВЧХОН
  • Хүний эрх зөрчигдөхөд хүргэж буй иргэний бүртгэлтэй холбоотой асуудал, учир шалтгаан, шийдвэрлэх арга замыг хамтран хэлэлцсэн уг арга хэмжээнд иргэний бүртгэлийн асуудал хариуцсан шат шатны төрийн албан хаагчид, холбогдох төрийн захиргааны төв байгуу

Хүний эрхийн Үндэсний комиссоос санаачлан Улсын бүртгэлийн ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөлтэй хамтран “Иргэний бүртгэл ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг Засгийн газрын 11 дүгээр байранд өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион явуулахаар төлөвлөсөний дагуу  2 шатны хэлэлцүүлэг нь “Иргэний бүртгэл ба Хүний эрх”, “Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Хөдөө орон нутаг дахь иргэний бүртгэлийн зарим асуудал” зэрэг сэдвийг хөндөн хэлэлцсэн байна.

Хүний эрх зөрчигдөхөд хүргэж буй иргэний бүртгэлтэй холбоотой асуудал, учир шалтгаан, шийдвэрлэх арга замыг хамтран хэлэлцсэн уг арга хэмжээнд иргэний бүртгэлийн асуудал хариуцсан шат шатны төрийн албан хаагчид, холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, судлаачид, олон улсын байгууллагынхан оролцлоо
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.